Куб даяар тог тасарчээ

Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх Д.Саямааг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан. Д.Саямааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг.
Мөн тухайн хэрэгт анх найман хүүхдийг холбогдуулан шалгаж байсан бөгөөд Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татан шалгаж байна.
Холбогдсон хэргийн хуулийн заалт
13.5 дугаар зүйл.Заналхийлэх
- 2.Энэ гэмт хэргийг:
- 2.1.бүлэглэж;
- 2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.11 дүгээр зүйл.Хувь хүний нууцыг задруулах
- 2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж
- 2.Энэ гэмт хэргийг:
- 2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.







sain bnuu ene bol huchirhiilegch hunii Hairlah setgelgui hun baigaa gesen ug eej aaw huruu hairlasan bn ogoh gazar ni humuujuul