
Америкийн кино урлагийн академийн Оскарын шагнал гардуулах 98 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын “Долби” театрт боллоо. Ёслолыг комедиан Конан О’Брайен хөтлөв.
“Оскар-2026” наадмын “Шилдэг кино” шагналыг Америкийн найруулагч Пол Томас Андерсоны “One Battle After Another” (2025) кино хүртлээ. Нийт 13 шагналд нэр дэвшээд байсан уг кино мөн “Шилдэг найруулагч”, “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг сэдэвлэсэн кино зохиол”, “Шилдэг эвлүүлэг”, “Шилдэг дүр сонголт” төрөлд шалгарсан юм.
Харин хамгийн олон (16) төрөлд нэр дэвшээд байсан найруулагч Райн Күүглэрийн “Sinners” кино 4 шагнал хүртлээ.
Шилдэг кино: “One Battle After Another”

Шилдэг найруулагч: Пол Томас Андерсон (One Battle After Another)


Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жесси Бакли (Hamnet)


Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Майкл Б. Жордан (Sinners)


Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Шон Пенн (One Battle After Another)




Шилдэг анимейшн: KPop Demon Hunters


Шилдэг зураглаач: Отем Дюрал Аркапав (Sinners)




Шилдэг богино хэмжээний баримтат кино: All the Empty Rooms


Шилдэг нүүр будалт, үс засалт: Frankenstein


Шилдэг визуал эффект: Avatar: Fire and Ash


Шилдэг гадаад кино: Sentimental Value








