
АНУ-ын Лос Анжелес хотноо Америкийн Кино Академийн 98 дахь удаагийн шагнал гардуулах ёслол тун удахгүй эхлэх гэж байна.
Кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг гардуулах ёслолд оролцохоор ирсэн дэлхийд алдартай кино одууд, уран бүтээлчид эхнээсээ Dolby Theatre-н гадна зассан улаан хивсэн дээр зургаа авхуулан, зарим нь улаан хивсний ёслолоос сурвалжилга бэлтгэж буй сэтгүүлчдийн асуултад хариулж харагдана.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолыг хоёр дахь жилээ дараалан хөтлөгч, комедиан Конан О’Брайан хөтлөх юм.


Мэдээний албан ёсны эх сурвалж: AP News














