
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн баасан гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Ираны газрын тосны экспортод гол үүрэг гүйцэтгэдэг, газрын тосны гол терминал байрладаг Харг арал дээрх объектуудад цохилт үзүүлсэн талаар мэдэгджээ.
Тэрээр АНУ-ын зэвсэгт хүчний дараагийн бай нь Харг арал дээрх Ираны газрын тосны дэд бүтцүүд байх болно гэж анхааруулсан байна.
Ираны парламентын дарга Харг арал дээрх газрын тосны дэд бүтцүүдэд цохилт үзүүлбэл Тегеран хариу хатуу арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн билээ.
АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр Вашингтон бүс нутаг руу нэмж 2500 тэнгисийн явган цэрэг, газар уснаа явагч байлдааны хөлөг онгоцнууд илгээжээ.
Тегеран Израил болон Персийн булангийн орнуудад пуужингийн болон дроны цохилтууд үзүүлсээр байгаа ба дэлхийн газрын тосны нийт худалдааны 1/5 нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаагаад байгаа бол Израил Ираныг дэмжигч Хезболла зэвсэгт бүлэглэлийн эсрэг цохилтууд үзүүлсээр байна. Үүний улмаас Ливан дахь хүмүүнлэгийн хямрал гүнзгийрч, 800 орчим хүн амь насаа алдаж, 850 мянга орчим хүн орон гэрээсээ дайжихад хүрээд байна.
Албан ёсны эх сурвалж: AP News






