
МУИС-ийн дэргэдэх Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк нь нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан байгалийн шинжлэх ухааны ач холбогдлыг таниулах, байгалийн шинжлэх ухааны хичээлд шамдан суралцах сэдэл, сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор “Science Play”хөтөлбөрийн нэгдүгээр ээлжийн арга хэмжээг 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн 100 гаруй сурагчийг хамруулан:
“Санхүүгийн боловсрол”, “Ирээдүйн энтрепренёр” сэдэвт лекц
Байгалийн шинжлэх ухааны хими, физик, биологи, GerLab инженерийн төв болон Science Play Showroom гэсэн 5 өртөө бүхий өртөөчилсөн аялал хэлбэрээр зохион байгууллаа. Энэхүү сурталт нь сурагчид шинжлэх ухааны туршилт, практик үйл ажиллагаанд оролцож, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхийн зэрэгцээ ирээдүйн мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох сонирхлыг нэмэгдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


“Science Play” хөтөлбөр нь хүүхэд, залууст шинжлэх ухааны мэдлэгийг сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр түгээх, тэдний бүтээлч сэтгэлгээ болон ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд эерэг нөлөө үзүүлэх зорилготой бөгөөд цаашид илүү өргөн хүрээнд хэрэгжих болно.












