
Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын төлөөлөгчид болон намын гишүүд БЗД-ийн төсвийн тодотголтой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
“Баянзүрх дүүрэг 460000 гаруй хүн амтай. Энэ хүмүүсээ төлөөлөөд Баянзүрх төсвийн төсвийн асуудал УИХ-н гишүүн Барилга хот байгуулалт орон сууцжуулалтын яамны сайд Энх-тайваны Бат-амгалан түүний төрсөн дүү Батбаяртай холбоотой мэдээллийг хийнэ. Зэс эрдэнийн хувь гэж компанитай холбоотой Эрдэнэтийн зэсийн овоолгоос гарсан хөрөнгө мөнгийг нь идсэн шамшигдуулсан гээд Мөнхбаатар захирал нь авлигатай тэмцэх газар ах дүү хоёрыг шалгуулах гээд өгсөн. Ард иргэд хардах эрхтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм юм байхгүй гэж худлаа ярьж байна. Шалгуулаач ээ Ард түмний дундаас сонгогдож иргэдийн төлөө ажиллана гэсэн биз дээ. Одоо ингэж хоорондоо хэрэлдэж зарим нь нийслэл рүүгээ дайрч зарим нь дүүрэг рүүгээ дайраад байгаа.
Нийслэлийн төсөв тодотгол болсон дүүргийн төсөвт ч тодотгол болсон түүнтэй холбоотой юмнуудыг ярина. Бид нар одоо энэ асуудлыг зүгээр орхихгүй. Бат-амгалан гишүүнд мэдээлэл авах тухай шаардлага өгч байгаа. Үнэхээр энэхүү асуудалд холбоогүй бол хууль шүүхээр яваад нотол. Яамныхаа гадаа байгаа хүмүүстэй гарч уулзаач. Ардчилсан намын бүлгийн дарга Мандах бол нийслэлийн төсөв дүүргийн төсвийг тодотгосон түүнтэй холбоотой мэдээлэл хүргэнэ.
Монгол ардын нам үүнтэй холбоотой хэдэн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хүргэе. Монгол улс түүхэндээ байгаагүй хагас их наядын төсөв баталсан байгаа үүнтэй холбоотойгоор нийслэлийн ардын намын даргыг сонгохтойгоо холбоотойгоор зөвхөн Баянзүрх дүүрэг дээр есөн тэрбум төгрөгийг оруулж ирсэн байгаа. Энэ зөвхөн ард иргэдийн татвараас энэ орлогыг бүрдүүлнэ гэсэн байгаа юм. Хоорондоо ийм зөрчил маргаантайгаас холбоотой Баянзүрх дүүрэг маань 30 тэрбум төгрөгийг Баянзүрх дүүрэг төлөх эрсдэл үүсчихлээ. Үүнийг сая хурлаар монгол ардын намын 38н төлөөлөгч маань үг дуугүй баталлаа.
2020 оны орон нутгийн сонгуулиас хойш Баянзүрх дүүрэгт Монгол Ардын Нам хоёр жилийн турш засагласан. 2020 онд БЗД-ийн төсөв 30-40 тэрбум төгрөг байсан бол одоо найм, ес дахин нэмэгдсэн байна. БЗД-ийн төсвийг аж ахуйн нэгж, байгууллага болон хувь хүмүүсийн татвараар бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, дүүрэг ийм их хэмжээний төсөвтэй болсон гэсэн үг.
Гэтэл дүүргийн МАН-ын төлөөлөгчид мэдэгдэл хийж байна. Гурваас дөрөв хоногийн өмнө дүүргийн нэгдсэн хуралдаанаар олонхын саналаар төсвөө нэмэх шийдвэрийг өөрсдөө баталсан. Манай Ардын Нам үүнийг эсэргүүцсэн ч эрх ашиг зөрчигдөж байна гэж тайлбарласан. Харин БЗД-ийн ард иргэдийн татварын ачаалал нэмэгдвэл нөхцөл байдал хүндэрнэ гэж хэлж байгаа юм.
Жил бүр 60–70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, гэрэлтүүлэг, зам талбайн тохижилт зэрэг ажлууд хийгддэг гэж ярьдаг. Гэтэл БЗД-ийн МАН-ын дарга Баттунгалаг сүүлийн 6 жилийн хугацаанд дүүргийн төрийн албаны томилгоо болон төсвийн асуудлыг бүхэлд нь барьж байна гэх яриа гарч байна.
Дүүрэгт төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтаа өгсөн хүмүүс журмын дагуу ажиллах боломж хомс болсон гэх шүүмжлэл бий. Заавал МАН-тай ямар нэгэн хамааралтай байж байж ажилд ордог гэх асуудал яригддаг. Төсөв, зарцуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд ч мөн өөрсдийн шугамаар явдаг гэх хардлага бий.
Өөрсдийн эрх ашиг зөрчигдөх үед “төсөв хэцүүдлээ”, “Сонгинохайрхан дүүргээс хөгжлөөр хоцорч байна” гэх мэтээр ярьж эхэлдэг. Гэтэл ийм их төсөвтэй, жил бүр 70–80 тэрбум төгрөгийн төсөв зарцуулж байж дүүргээ хөгжүүлэхийн оронд юу хийж байсан юм бэ гэсэн асуулт гарч ирж байна.
Одоо төсвийн талыг нь төвлөрүүлнэ гэхээр “бидний амьдрал хэцүүдлээ” гэж ярьж байна. Үнэндээ Баянзүрхчүүд нийслэлийн МАН-д татвараа өгнө үү, дүүргийн МАН-д өгнө үү — бидэнд төдийлөн ялгаа байхгүй. Харин БЗД-ээс хамааралтай амьдарч байгаа МАН-ын зарим хүмүүсийн л амьдрал хэцүүдэх байх.
Төсөв нь дээшээ төвлөрвөл зарим талаараа дээр ч байж магадгүй. Хэрүүл маргаантай, хэл ам ихтэй ажлуудыг хийдэг гэгддэг Нямбаатарт очсон ч илүү хариуцлагатай байхыг үгүйсгэхгүй.
Өөрсдөө хүч түрэн төсвөө баталчхаад, эрх ашиг болон намын удирдлагын асуудал яригдахаар ажлын цагаар ажлаа хийхгүй, хорооны дарга нар болон бусад хүмүүс иргэдийнхээ асуудлыг шийдэхийн оронд улс төрийн ашиг сонирхлын төлөө явж байгаа нь харамсалтай байна. Одоогийн байдлаар зарим албан тушаалтнууд ажлаа хийхгүй, зөвхөн өөрсдийн эрх ашиг, намын ашиг сонирхлыг хамгаалах байдлаар ажиллаж байна. Ийм төрлийн хандлага нь ард иргэдийн итгэл үнэмшлийг бууруулж, иргэдийн төлөөх үүргээ биелүүлэхэд саад учруулж байна. Нам доторх асуудал, төрийн асуудлыг хувийн ашиг сонирхлын хэрэг, намын дотоод асуудал мэтээр харж, иргэдийн эрх ашгийг умартаж болохгүй. Байнгын анхаарах асуудал нь: Баянзүрх дүүрэгт сүүлийн 6 жил Э.Бат-Амгалан нэртэй хүн PR-ийн үйл ажиллагааны шалтгаан болж ирсэн. Энэ үйл ажиллагааг зогсоох шаардлагатай. Баянзүрх дүүрэгт иргэдийн оролцоотой, нутгийн өөрөө удирдах зарчим алдагдсан. Иргэдийн хурлын дарга энэхүү асуудалд анхаарах ёстой. Монгол Ардын Намын нэрээр биш, иргэдээс сонгогдсон төлөөлөгчийн үүрэг, суурь зарчмыг хэрэгжүүлж, ажлаа шударгаар хийх шаардлагатай байна. Иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлж, зөвхөн PR эсвэл намын ашиг сонирхлын төлөө ажиллахгүй байхыг шаардаж байна. Э.Бат-Амгалан гишүүнд дараах шаардлагыг хүргүүлж байна. Энэхүү асуудалтай нэр холбогдсон хүмүүс холбогдох хууль, хяналтын байгууллагад хандан асуудлаа шийдвэрлэж, бодит учир шалтгаан, дүгнэлтийг олон нийтэд ил тод тайлбарлах шаардлагатай байна. Бид иргэдийн хурлын үйл ажиллагаанд засаг захиргааны байгууллагын зүй бус оролцоог зогсоохыг шаардаж байна. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид ажлаа хариуцлагатай, шударгаар гүйцэтгэх ёстойг онцлон анхааруулж байна. Дүүргийн 38 төлөөлөгчийг ажлаа зохих ёсоор хийхийг шаардаж байна. Татварыг 27 сая төгрөгөөр нэмэгдүүлэх асуудал нь иргэдэд нэмэлт ачаалал үүсгэж, амьжиргаанд хүндрэл учруулах эрсдэлтэй юм. Иймээс татварыг нэмэгдүүлэх боломжгүй гэж үзэж байна. Хэрэв татварыг нэмэгдүүлэхгүй бол тухайн төсвийн эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх талаар ил тод, бодитой тайлбар өгөх шаардлагатай. Иргэдийн татварыг нэмэгдүүлж, өөрсдөө төсвөө баталдаг байдлыг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Татаасыг бууруулахгүй, иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа нөхцөл байдлын улмаас иргэд жагсаал зохион байгуулахад хүрсэн болно. Та бүхэн намын эрх ашиг, намын даргын эрх ашиг хөндөгдөхөд нийслэл дээр жагсаж, хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлдэг атлаа иргэдийн эрх ашиг зөрчигдөж байхад дорвитой байр суурь илэрхийлж, бодит арга хэмжээ авч чадсан уу гэдгийг асууж байна. Та бүхнийг сонгосон иргэд та нарыг танихгүй, хийж буй ажлыг тань мэдэхгүй байна. Иймд иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа хийхийг шаардаж байна. Э.Бат-Амгалан гэдэг хүн нөхцөл байдлыг сайжруулах бодит боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Одоогийн байдлаар та бүхэн 500 гаруй иргэний эрх ашгийг зөрчиж байгааг анхаарна уу. Иймд холбогдох албан тушаалтнууд ажлаа хийж, асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна” гэлээ.






