
Ираны шинэ Дээд удирдагч Можтаба Хаменеи өнгөрсөн пүрэв гарагт олон нийтэд хандсан анхны мэдэгдлээ гаргасныг Ираны төрийн өмчит төв телевиз дамжуулжээ.
Тэрээр тэмцлээ үргэлжлүүлж, Персийн булангийн орнуудын эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт үзүүлж, Ормузын хоолойн хөдөлгөөнийг хааж, байлдааны шинэ фронтуудыг нээнэ хэмээн анхааруулсан байна.
АНУ, Израил болон Иран хоорондын дайн дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт, олон улсын эдийн засаг болон олон улсын аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг хэдийн доголдуулаад байгаа билээ.
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн хэлснээр Израилын цохилтууд Ираны ард иргэдэд засгийн газраа унагах нөхцөл боломжуудыг бий болгож өгч байгаа ба Можтаба Хаменеи нь Исламын Хувьсгалт Гвардийн корпусын утсан хүүхэлдэй аж.
Ираны дайн эхлээд 13 дарь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларт хүрч, үнэт цаасны биржүүд дээр хувьцааны үнэ унасан байдалтай байна.
Газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор АНУ-ын Сангийн яам ОХУ-ын газрын тос, шатахуун зэрэгт тавьсан хоригуудаа хэсэгчлэн суллажээ. Үүнд ОХУ-ын зөвхөн далай дахь газрын тосны нөөц хамаарах аж.
Эх сурвалж: AP News






