
УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-нд нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Шөнөдөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Улаанбаатар хот орчмоор: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө эрс хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүл багасна. Шөнөдөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө эрс хүйтэрч -23…-25 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө эрс хүйтэрч -24…-26 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.






