Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн боллоо

Монгол бөхийн өргөөнд ирэх амралтын өдрүүд буюу энэ сарын 14, 15-нд хоёр барилдаан болно.
Тухайлбал, ирэх бямба гарагт 13:00 цагаас Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаантай.
Харин Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан ирэх ням гарагт 13:00 цагаас эхэлнэ. Маргааш буюу баасан гарагийн 13:00 цагаас сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан болох хуваарьтай байна.






