
Тайван жагсаалыг БЗД-ийн 23 дугаар хорооны Засаг дарга М.Пүрэвдорж тэргүүтэй залуус үймүүлжээ
“Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн хоёрдугаар сард тус компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний ах Барилга, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарт холбогдуулан АТГ-т гомдол гаргасан юм.
Улмаар тайван жагсаал хийж, БХБОС-ын сайт Э.Бат-Амгалантай уулзахаар нойтон өлсгөлөн зарлаад буй.
Гэвч өнөөдөр жагсагчид руу хэсэг бүлэг хүмүүс дайран, уриа лоонзонг нь сүйдэлжээ. Эдгээр хүмүүс “Жагсагчид хувьцаа эзэмшигчид биш, бүгд мөнгө авсан.
Бид жинхэнэ хувьцаа эзэмшигчид” хэмээн мэдэгдэж, тайван жагсаж байсан хүмүүсийн биед халдсан байна. Цагдаагийн албан хаагчид жагсаал үймүүлэгчдийг баривчилсан бөгөөд тэдний дунд БЗД-ийн 23 дугаар хорооны Засаг дарга М.Пүрэвдорж байсныг эх сурвалж мэдээллээ. М.Пүрэвдорж нь Ховд аймаг төрсөн, 2021 оноос эхлэн БЗД-ийн 23 дугаар хорооны ЗД-аар ажиллаж байгаа аж. Өмнө нийслэлийн Тохижилт үйлчилгээний газарт мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Эх сурвалж Товч.мн






