Skip to content
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийнхээ Гадаад хэлний сургалттай Ерөнхий боловсролын 23-р сургуулийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Багш нар тэмцэх болсон шалтгаанаа тайлбарлахын сацуу шавь нарт нь, тэдгээрийн эцэг эхчүүдэд нь цалингийнх нь үнэн бодит мэдээлэлийг хүргэхийг хүсч буйгаа илэрхийллээ. Мэдээлэл ташаа байх аваас шийдвэр зөв байж чадахгүй. Тиймээс суурь мэдээллийн бодит байдалтай нийцсэн байдалд аль аль талаасаа нэн анхаарах хэрэгтэй. Багш нарын шаардлагыг, хүсэлтийг хуулийн хүрээнд дэмжин ажиллах болно.
Go to Top