Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.09) хуралдаан Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “… энэ хууль 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилнэ” гэж тусгасан нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хууль хүчин төгөлдөр болох хугацааны тухай зохицуулалттай нийцэж байгаа эсэх талаар гаргасан хууль зүйн зөвлөмжийг сонсов.
Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх С.Энхцэцэг дүгнэлтийг бүрэн эхээр нь хуралдаанд уншиж танилцууллаа. Тус дүгнэлтээр Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл нь батлагдсан тохиолдолд тодорхой хугацаанд үйлчлэхээр байх тул төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт хууль хүчин төгөлдөр болох хугацааг нэмж тусгах, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т заасны дагуу явуулахыг зөвлөжээ.







