
ЕБС-ийн үе тэнгийн дээрэлхэлтийн бичлэгтэй холбоотойгоор 8 хүүхдийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Харин нэгнийгээ бүлэглэж зодсон тэдгээр хүүхдүүдийн тухай ярьсан иргэнийг “дарамталжээ”
Иргэн БАРИМТ 1: “Нэгнийгээ бүлэглэж зодсон хүүхдүүд тусдаа инстаграммын хаяган дээр хийсэн бичлэг болон зургаа нийтэлдэг. Тэр хаягтай холбоотой маш их аймшигтай мэдээлэл олоод авчихлаа. Утсан дээр нь 400 гаруй хүүхдийг зодож буй бичлэг байдаг гэнэ. Тэдгээр хүүхдүүд маш олон хэрэгтэй. Хийсэн хэрэг нь ил болоод, гараад ирэнгүүт аав, ээж нь шүүх, цагдаагийн тал дээр хүн тандаг. Ингээд “уснаас хуурай” гараад сурчихсан тийм хүн юм байна. Над руу маш олон хүн тэр хаягны талаар бичиж байна. Энэ асуудлыг яагаад ч зүгээр өнгөрөөж болохгүй. Энэ асуудлуудыг заавал зохих хууль, шүүх, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой” хэмээн ярьсан бичлэгээ хувийнхаа цахим орчинд байршуулжээ.
Иргэн БАРИМТ 2: “Та бүхэн намайг үнэхээр уучлаарай. Яг одоо миний хийж буй энэ рийл болон өөрийн цахим хуудсандаа өмнө нь оруулсан 10 гаруй рийл бичлэгээ яг нэг цагийн дараа буюу орон нутгийн цагаар 20:10 цагийн үед бүгдийг нь устгахаар боллоо. Над руу бичээд юу ч олохгүй гэдгийг тэр хүмүүс маш сайн мэдчихсэн байгаа байхгүй юу. Намайг юу гэж ч хэлсэн зогсоохгүй, устгах гэдгийг мэдчихсэн байна. Ингээд миний хамгийн сайн найз руу бичжээ. Манай найз өөдөөс нь мөчөөгөө өгөөгүй, чи хэн бэ гээд маргалдсан дараа алга болжээ. Үүний дараа аргаа барангуутаа манай дүү рүү ороод, гэр бүл рүү хүртэл орж эхэллээ. Надад маш их хэцүү байна. Монгол Улсад “шүгэл үлээгээд маш дэмий юм байна”. Монголд амьдрах хугацаандаа “шүгэл үлээх бүр ч дэмий юм байна гэдгийг маш сайн ойлголоо” хэмээн яриад уйлж байгаа бичлэгээ цахим орчиндоо байршуулжээ.






