40-өөс дээш насны иргэд жилд хоёр удаа нүдний даралтаа үзүүлэхийг зөвлөлөө

03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгийг хамарч нойтон цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрд хүлээн авах, бусдад дамжуулах,
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Цас орох нутгуудаар халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл






