Улсын хэмжээнд нийт 5005 айл өрх шар усны үерт өртөх магадлалтай байна

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр хаагдана
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн мэргэжил олгох сургалтын бүртгэл өнөөдөр хаагдана. Бүртгэлийн хүсэлтийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар хүлээн авах аж.
Тавих шаардлага:
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
- Энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн (GPA) 2.8-аас дээш байх;
- 2026 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн байх.
Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлэх юм байна.






