
Танилц: 2026 онд болох Монгол жүдочдын зодоглох томоохон тэмцээнүүд
2028 оны зуны олимпын XXXIV наадмын цикл эхэлчихсэн явж байна. Олимпын цикл гэдэг нь дараагийн олимпын наадамд улс, эх орноо төлөөлөн өрсөлдөх чансаатай, ур чадвартай тамирчдыг бэлтгэдэг он жилүүд буюу 2024-2028 оны 4 жилийн хугацааг хэлдэг.
Энэ 4 жилийн хугацаанд улс орнуудын тамирчид дараагийн олимпын наадмын эрх авах, эрхийн оноо цуглуулах чухал хариуцлагатай он жилүүд юм.
Тамирчид шат дараатай бэлтгэл хийж, том тэмцээнүүдээр дамжин Олимпын эрх авахыг зорьдог. Тэмцээнд оролцох тамирчид эхлээд улсын аварга шалгаруулах тэмцээн болон гран-при тэмцээнүүдэд оролцон олимпын эрхийн төлөө 4 жилийн хугацаанд оролцож эрхийн төлөө өрсөлддөг юм.
Манай улсын тамирчдын хувьд зуны олимпод жүдо бөхийн төрлөөр өндөр амжилттай оролцдог.
2026 онд болох жүдо бөхийн томоохон тэмцээн, уралдаан
Олон улсын жүдо бөхийн холбоо буюу (IJF)-ээс дэлхийн хэмжээний аялал тэмцээнүүдийг 2026 онд дэлхийн олон хотод зохион байгуулна. Эдгээр тэмцээнүүд нь тамирчдын чансаа болон 2028 зуны олимпын эрхийн оноонд чухал нөлөө үзүүлэх юм.
Жүдочдын хувьд бусад спортын төрлөөс онцлогтой. Учир нь 2025 оноос эхлэн 2028 оны 06 дугаар сар хүртэл цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож, өндөр чансаа үзүүлсэн тамирчдыг чансаагаар нь эхний 16-д жагсааж, олимпын эрх олгодог.
Ингэснээр эхний 16-д чансааны оноогоор бичигдсэн эрэгтэй, эмэгтэй жүдочид АНУ-ын Лос Анжелесийн зуны олимпын наадмыг зорих эрхээ өвөртөлнө гэсэн үг.
Grand Slam ангиллын тэмцээнүүд:
- Tbilisi Grand Slam
📅 2026 оны 3-р сарын 20–22
📍 Тбилиси, Гүрж - Qazaqstan Barysy Grand Slam
📅 2026 оны 5-р сарын 8–10
📍 Астана, Казахстан - Ulaanbaatar Grand Slam
- 📅2026 оны 6‑р сарын 19-21
- 📍Улаанбаатар, Монгол
- Lausanne Grand Slam
📅 2026 оны 8-р сарын 28–30
📍 Лозанн, Швейцарь - Hungary Grand Slam
📅 2026 оны 9-р сарын 11–13
📍 Будапешт, Унгар - Abu Dhabi Grand Slam
📅 2026 оны 10-р сарын 29–31
📍 Абу Даби, Арабын Нэгдсэн Эмират - Tokyo Grand Slam
📅 2026 оны 12-р сарын 5–6
📍 Токио, Япон
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
- 2026 World Judo Championships
📅 2026 оны 10-р сарын 4–11
📍 Баку, Азербайжан
Дээрх тэмцээнүүд нь жүдогийн спортын хамгийн өндөр зэрэглэлийн буюу өндөр оноо олгодог. Эдгээр тэмцээнүүдэд дэлхийн шилдэг жүдочид оролцож, олимпын циклд чансааны оноо цуглуулах боломжтой.
Чухалчилбал, энэ оны 10 дугаар сард болох насанд хүрэгчдийн ДАШТ нь жүдочдод хамгийн том сорилт болж өгнө.
Иймээс 2026 оны улирал жүдочдын хувьд 2028 зуны олимпын өмнөх чухал сорилтын жил болж байна.






