
Зөвлөгөө: Тосны булчирхай идэвхжих үед арьс тос ялгаруулж батга гарамтгай болдог
Батга нь зөвхөн өсвөр насны асуудал биш, арьсны тосны булчирхай, үсний уутанцар, дааврын өөрчлөлт, хооллолт, амьдралын хэв маяг, арьс арчилгаа зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой.
Батга хэрхэн үүсдэг вэТосны булчирхай идэвхжих үед арьс их тос ялгаруулж, үхэжсэн эсүүд хуримтлагдах нь нүх сүв бөглөж. Бөглөрсөн орчинд бактери өсөх нь нян үржих нэг шалтгаан болдог. Үрэвсэл үүсэх үед улайж, өвдөлттэй батга гарна.
Ихэнх хүмүүс “арьс тослог учраас л батга гардаг” гэж боддог. Гэвч гол асуудал нь тосны хэмжээ бус тосны найрлага болон нүх сүв бөглөрөх явц юм.
- Хоол тэжээл ба батга
Судалгаагаар чихэрлэг болон боловсруулсан хүнс, сахар ихтэй ундаа, цагаан гурил, түргэн хоол зэрэг нь цусан дахь сахрын хэмжээг огцом өсгөдөг. Сахар ихсэх үед инсулин нэмэгдэж инсулин төст өсөлтийн даавар (IGF-1) нэмэгдэнэ, тосны булчирхай илүү их тос ялгаруулж үрэвсэл нэмэгдэнэ. Тиймээс хоолны дэглэм алдагдах үед батга нэмэгдэх нь түгээмэл.
Зөвлөмж: Чихэрлэг ундааг багасгах, боловсруулсан хүнсийг хязгаарлах, ногоо, жимс, уураг, омега-3 агуулсан хүнс нэмэх, ус сайн уух.
- Нойр, стресс ба батга
Нойр дутмаг, стресс их байгаа үед кортизол (стрессийн даавар) нэмэгдэж тос ялгаралт ихсэн, дархлаа суларна, үрэвслийн процесс нэмэгдэнэ. Нойргүй, ядарсан үед арьс бактерийн эсрэг хамгаалах чадвар буурдаг тул батга амархан гардаг.
Зөвлөмж: Өдөрт 7-8 цаг унтах, стресс бууруулах, (алхах, дасгал, амьсгалын дасгал) унтахын өмнө дэлгэцийн хэрэглээг багасгах.
- Тохироогүй бүтээгдэхүүнээс үүсэх батга

Тослог арьстай хүн “арьс хуурайших вий” гэж айж хэт тослог, өтгөн бүтэцтэй тос хэрэглэх нь бий.
Хэрэв таны хэрэглэж буй бүтээгдэхүүн комедогеник, (нүх сүв бөглөрүүлдэг) хэт өтгөн, тослог, арьсны төрөлд тохироогүй бол тосны булчирхай механикаар бөглөрч, агаар орохгүй, бактери үржиж батга гардаг. Тос түрхсэнээс батга гарч байгаа бол энэ нь “арьс тослог” биш, харин нүх сүв бөглөрч байна гэсэн үг.
Зөвлөмж: “Non-comedogenic” гэсэн шошготой бүтээгдэхүүн сонгох, хөнгөн, усан суурьтай (gel, lotion) сонгох, нүүрээ хэт их угаахгүй , шинэ бүтээгдэхүүн туршихдаа 1-2 долоо хоног ажиглах. Батгыг шахах, спирт ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх, олон төрлийн идэвхтэй орц давхарлаж хэрэглэх, нүүрээ байнга оролдох эдгээр нь үрэвслийг нэмэгдүүлж, сорви үүсгэх эрсдэлтэй.






