
Улаанбурхан өвчнөөс вакцинжуулалтаар бүрэн сэргийлэх боломжтой
Монгол Улсад улаанбурханы нийт 14,317 тохиолдол бүртгэгдэж (2026.03.09), 15 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд гурван шинэ тохиолдол батлагдсанаас нэг нь нийслэлд, хоёр нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нэг хүн нас баржээ. Одоогоор 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Өвчлөл насны бүлгээр авч үзвэл 10–14 насныхан хамгийн их буюу 5224 тохиолдлоор бүртгэгдсэн бол 0-4 насныханд 3471, 5-9 насныханд 1836 тохиолдол байна. Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр улаанбурхан нь вакцинжуулалтаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин тул эцэг эхчүүд хүүхдээ товлолын вакцинд хамруулахыг зөвлөж байна. Мөн халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг анхаарууллаа.
Мэргэжилтнүүдийн хэлснээр вакцинжуулалтад бүрэн хамрагдах нь улаанбурхан өвчний тархалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм.






