
Дуучин Рианнагийн гэр лүү гал нээсэн эмэгтэйг баривчилжээ
Өнгөрсөн ням гарагт дуучин Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу машин дотроос гал нээсэн 35 настай Иванна Лизетт Ортис гэх эмэгтэйг хүний амь насыг хохироохыг оролдсон хэргээр баривчилжээ. Тэрээр Рианнагийн Беверли Хиллс дэх гэрийн замын эсрэг талд машинтайгаа зогсон, AR-15 хагас автомат буугаар Рианнагийн гэрийн зүг хэд хэдэн удаа гал нээжээ.
Түүний ийнхүү үйлдэл хийх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Дуудлагын дагуу цагдаа нар сэжигтний цагаан өнгийн Tesla автомашиныг Рианнагийн гэрээс 12 км зайд байрлах худалдааны төвийн гадна байгааг олж тогтоон, сэжигтнийг баривчилжээ. Дуучин Рианна нөхөр, 3 хүүхэдтэй билээ. Тэрээр өнгөрсөн 9-р сард 3 дахь хүүхдээ өлгийдөн авсан юм.






