
ИЗНН-ын дарга Б.Батбаатар: 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-ыг оруулахгүй гэсэн ийм л агуулга яваад байна.
Иргэний зориг ногоон намын гишүүд намын дарга, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарыг хуулийн байгууллагад шалгуулж байгаа талаар мэдээлэл өгсөн. Тэгвэл тус намын дарга Б.Батбаатар дараах тайлбарыг хэлж байна.
Тэрбээр “ИЗНН Төлөөллийн төв байгууллага юм. Үндэсний хороо, улс төрийн зөвлөл, намын их хурал, шийдвэр гаргаагүй мөн хуралдаагүй байхад намайг намын даргаас хөөх шийдвэр гаргах боломжгүй. Энэ бол 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-ыг оруулахгүй гэсэн ийм л агуулга яваад байна. Намайг намаас хөөсөн гээд байгаа хүмүүст ийм шийдвэр гаргах эрх байхгүй.
УИХ-ын гишүүдийг ёс зүйгүй үйлдэл гаргасан бол эгүүлэн татах тухай хуулийг М.Нарантуяа гишүүн бид 2 хаврын чуулганаар өргөнө барина гэж өмнө нь хэлж байсан. Тухайн хуулийн зөв, бурууг УИХ-ын 126 гишүүн маань анхаарал тавина гэж бодож байна. Энэ хууль батлагдах ёстой бол батлагдах л байх” гэлээ.






