
Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ тухай хуулийг өнөөдөр УИХ-д мэдүүлнэ
Ерөнхийлөгчийн инстутицээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг төрийн тэргүүн удахгүй өргөн мэдүүлэх талаар зарлаад, парламентаар яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэж |2026.02.27|-нд зарлав.
Дээрх хуулийн төслийг Засгийн газар дэмжсэнтэй холбоотойгоор өнөөдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Хуулийн төсөл: Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50 хувиас дээш тасалсан, өргөсөн тангарагтаа харшилсан, Үндсэн хууль зөрчсөн, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хороо, нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулах гээд 3 шат дамжлагатайгаар ардчилсан суурь зарчмаар эгүүлэн татахыг хэлэлцэнэ.
Жич: Ёс зүйн ноцтой зөрчил гэдгийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм хэмээх цалингийн 20 хувиар торгох дээд хариуцлагатай тогтоолоо УИХ өөрөө хуульд нийцүүлж шинэчилж батална.
Ингэснээр парламентын дархлааг бэхжүүлэх зорилгоор 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд заасан эгүүлэн татах зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн механизм тодорхой болно.






