Судалгаа: Утаат тамхи хорт зуршилд донтох эрсдэлийг 3-5 дахин нэмэгдүүлдэг

Осло дахь АНУ-ын элчин сайдын яамны үүдэнд дэлбэрэлт болжээ
Норвегийн нийслэл Осло хотод байрлах АНУ-ын элчин сайдын яамны үүдэнд өнгөрсөх ням гарагийн шөнө дэлбэрэлт болжээ. NRK сувгийн мэдээлснээр дэлбэрэлт элчин сайдын яамны үүдэнд болсон ба чухам ямар төхөөрөмж, бодис дэлбэрснийг хууль сахиулагчид одоогийн байдлаар зарлаагүй байна.
Цагдаа нар хэргийн газарт үнэрч нохой, дрон, нисдэг тэрэг зэргийн тусламжтай үзлэг шинжилгээ хийсэн ба тухайн хэсэгт амьдардаг оршин суугчдад ямар нэг аюул заналхийлэх зүйлс олж илрүүлээгүй байна. Дэлбэрэлтийн улмаас хохирсон хүн байхгүй бөгөөд цагдаа нар уг дэлбэрэлтийг алан хядах ажиллагаа байж болзошгүй гэж үзэж байгаа аж.






