
ОХУ-ын шигшээ баг энэ сарын 6-нд Италийн Верона хотод болсон Өвлийн Паралимпын наадмын нээлтэд оролцжээ. Ингэхдээ Оросын шигшээ багийнхан 2014 оноос хойш анх удаа Олимпын наадмын нээлт дээр улсынхаа тугийг мандуулсан байна. ОХУ-ын тугийг Италийн сайн дурын ажилтан барьж оролцсон байна.
2014 оноос хойш ОХУ Олимпын болон Паралимпын наадмуудад улсынхаа тугийг мандуулах, төрийн дууллаа эгшиглүүлэх эрхгүй оролцож байсан юм.
Паралимпын наадмын нээлтэд Оросын Паралимпын хорооны ерөнхийлөгч Павел Рожков, цанын тамирчин Анастасия Багиян, спортын хөтлөгч Сергей Синякин, шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч Екатерина Пронина нар оролцсон ба Олон Улсын Олимпын хорооноос Оросын нийт 6 тамирчинд өөрийн улсын туг, төрийн дуулалтай Өвлийн Паралимпын наадамд оролцохыг зөвшөөрчээ.
ОУОХ-ны уг шийдвэрийг Украин тэргүүтэй 11 улс эсэргүүцэж, Паралимпын нээлтийн үйл ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэн бол ОУОХ Паралимпын наадмын нээлтийн үеэр тэдгээр улс орнуудын тугийг барьж алхах үүргийг тухайн орны тамирчдад бус сайн дурын ажилтнуудад даалгажээ.
Эх сурвалж: Meduza






