
Нийгмийн даатгалын ерөнхий газраас дуудлага худалдаагаар худалдах орон сууц болон авто зогсоолын жагсаалтыг танилцуулжээ. Дуудлага худалдаа иргэн, хуулийн этгээд гээд хэн бүхэнд нээлттэй бөгөөд гуравдугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт болох юм байна.
Дуудлага худалдаагаар борлуулахаар зарласан 18 объектын 15 нь Хан-Уул дүүрэгт байна. Хамгийн сонирхолтой нь найман орон сууц, авто зогсоол нь “Нисэх гарден” хотхонд байршилтай. Энэ нь барилгын салбарын магнат, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп”-ийн барьсан барилга билээ.
Та дараах хүснэгтээс дуудлага худалдаагаар зарах орон сууц, авто зогсоолуудын байршил, ашиглалтад орсон орсон он, дуудлага худалдаа эхлэх үнэ зэрэг мэдээллийг хараарай.



Баримт бичиг хүлээн авах хугацаа: Дуудлага худалдаа явагдахаас цагийн өмнө буюу 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл явагдана.
Иргэн дуудлага худалдаанд оролцохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Дэнчин тушаасан баримт;
- Дуудлага худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
- Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Дэнчинг буцаах мэдээлэл (банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар).
Хуулийн этгээд дуудлага худалдаанд оролцохдоо дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
Үүнд:
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Дэнчин тушаасан баримт;
- Хуулийн этгээдийг төлөөлж дуудлага худалдаанд оролцох этгээдэд байгууллагаас олгосон итгэмжлэл;
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх болон ажлын газрын үнэмлэхийн хуулбар;
- Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хоёр болон түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй тохиолдолд дуудлага худалдаанд оролцох тухай хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл;
- Дэнчинг буцаах мэдээлэл (банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар).
Нээлттэй дуудлага худалдааны зарын мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 97010777, 88136098 утсаар холбогдон авна уу.






