
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, яллагдагч П.Сайнзоригийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Улмаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах санал прокурорын саналыг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр шүүх хянан хэлэлцээд хүлээн аваагүй.
Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны гуравдугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцсэн байна. Ингээд шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч П.Сайнзоригт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Түүнтэй бид өчигдөр /03.05/ Төрийн ордонд таарч, болсон хэргийн талаар тодруулсан билээ. Түүний ярилцлагын дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж үзнэ үү.






