“Бүргэдийн баяр” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ”-д болно

МҮБХ-ноос Бөхчүүдийн соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарласантай холбогдуулан цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Цуврал арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын захын Цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулах ажлыг МҮБХ бөхчүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж байна.
Тус аянд:
- Аварга цолтон 10 буюу 10-с дээш ном,
- Арслан 9 буюу түүнээс олон,
- Гарди 8-с дээш
- Заан 7-с дээш
- Харцага 6-с дээш
- Начин 5-с дээш
- Аймгийн цолтон 3-с дээш,
- Сумын цолтон нэг буюу түүнээс дээш ном хандивлах боломжтой.
Бөхчүүд хандивлах номондоо гарын үсэг зурж, барилдаанд оролцохдоо Монголын Үндэсний бөхийн холбоонд өгөх нь ээ.






