Дуучин Б.Алтанжаргал тэргүүтэй 39 хүн МАН-д элсжээ

77 дахь удаагийн “СТРАНДЖА” Олон Улсын тэмцээнд оролцсон манай боксчид хүрэл медаль хүртлээ. ОУХМ М.Намуун мөнгөн медалийн төлөө Бразилын тамирчин отгон Дэлхийн Аварга Rebecca Santos-той тулалдан шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр ялагдал хүлээж тэмцээнээ хүрэл медальтайгаар өндөрлүүллээ.
Спортын Мастер Э.Номундарь мөнгөн медалийн төлөө Украйны тамирчин 2018 оны Дэлхийн аваргын Мөнгөн медальт Okhota Hanna-тaй тулалдан шүүгчдийн нэгдсэн саналаар ялагдаж хүрэл медаль хүртсэн байна.
Харин ОУХМ. Х. Билгүүнсайхан АНУ-ын залуу од 32 дараалсан ялалт байгуулаад байгаа Lorenzo Patricio-той тулалдаж шүүгчдийн хуваагдсан саналаар ялагдаж, хүрэл медальтайгаар тэмцээнээ дуусгалаа.






