
Монгол Ардын намын бага хурал үргэлжилж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.
“МАН-ын Ерөнхий нарын бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат эх орондоо ирчихсэн байна. Миний бие ямар нөхцөл байдалд байгаа талаар асууж, тодруулсан.
Тухайн үед хилээр гарах үед нь хилийн хориг байгаагүй юм билээ. Хилээр гарч явсных нь дараа шүүгчийн захирамжаар оргон зайлсан гэж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, хилийн хязгаарлалт тогтоох шүүгчийн захирамж гарсан байдаг. Сүүлд нь өөрөө шүүгчид хилийн хоригоо өөрчлүүлэх хүсэлт гаргаж шүүгч шийдвэрээ гаргаж УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат эх орондоо ирсэн юм билээ. Нэгэнт эх орондоо ирсэн тул мөрдөн шалгах ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Одоогоор шүүгчийн захирамжаар Ж.Мөнхбатад хилийн хориг тавигдсан тул дахиж хилээр гарч явна гэсэн асуудал байхгүй” гэлээ.






