
Хавар ирлээ. Цас хайлахтай зэрэгцэн шавхай, халтиргаа, эвгүй үнэр нэмэгддэг нь нууц биш. Өвлийн турш цасанд дарагдсан хог, бохир ус, цэвэрлээгүй орц гарц, хотын өнгө төрхийг бүдгэрүүлдэг. Цас бохир биш харин бидний үлдээсэн хог, зам талбайн арчилгаа дутмаг байгаа байдал хаврын шавхайн гол шалтгаан болдог. Иймд албан байгууллага, айл өрхүүдэд дараах зөвлөгөөг хүргэж байна.
Албан байгууллагуудад өгөх зөвлөгөө
- Үүд, орцны өмнөх цасыг тогтмол цэвэрлэж, овоололгүй байх
- Хайлж буй усыг зайлуулах шуудуу, хоолойг нээж цэвэрлэх
- Элс, давсыг хэтрүүлэхгүй зохистой хэрэглэх
- Орчны 50 метр талбайгаа тогтмол арчлах
Цасыг хайлсны дараа биш хайлахаас өмнө цэгцлэх нь шавхайг багасгана.
Айл өрхүүдэд өгөх зөвлөгөө
- Угаадас, бохир усыг ил задгай асгахгүй байх
- Хашааны гадаах цасыг жигд тарааж хайлуулах
- Хогийг цасанд булж хаяхгүй байх
- Ус урсах суваг гаргаж өгөх
Энэ бүхэн халдварт өвчний эрсдэлийг бууруулж хүүхэд ахмадуудад аюулгүй орчин бүрдүүлж, хотын өнгө төрх нэмэгдэж иргэний соёлд суралцах чухал нөлөөтэй. Цас хайлахыг бид зогсоож чадахгүй ч хайлсны дараах дүр зургийг өөрчилж чадна. Цэвэр хот нэг хүний асуудал биш бид бүгдийн хариуцлага юм.
М.СОЛОНГО






