
Өвлийн туршид бид малгайнаас салдаггүй. Өдөр бүр малгайтай явах нь үсэнд сөргөөр нөлөөлж буйг тэр бүр анзаардаггүй. Үсний уг хэсэг хавчигдаж, тослог хуримтлагдаж, үзүүр хэсэг нь хуурайшиж хугарамтгай болдог. Ялангуяа ноосон малгай нь үрэлт үүсгэж, үсний гадаргууг гэмтээх эрсдэлтэй. Харин хаврын улирал бол үсээ сэргээхэд тохиромжтой үе юм. Тиймээс энэ улиралд үсний хэлбэр, өнгө арчилгаандаа шинэчлэл хийхийг илүүд үзэж байгаа бүсгүйчүүдэд 2026 оны тренд үсний засалтыг зөвлөж байна.
Эгэм хүрсэн урттай үс
Энэ үсний засалт нь хэт богино биш хэт урт биш хамгийн зөв тэнцвэр аж. Уг үсний засалт нүүрний хэлбэрийг тэнцвэржүүлж, арчлахад хялбар, ажил хэрэгч болон эмэгтэйлэг хоёрын дундах төгс шийдэл юм.
Шаталж тайрсан богино үс
Давхарлаж тайрах нь үсийг хөнгөн, хөдөлгөөнтэй, өтгөн харагдуулна.
Эрүү хүрэх урттай чолк
Хоёр тийш задгай унжсан, эрүүнд хүрэх урттай чолк нь нүүрийг нарийсгана, зөөлөн, уур амьсгал нэмнэ.
Шинэ улирал эхэлж байгаа энэ үед зөвхөн үсний хэлбэрээ биш, өөртөө хандах хандлагаа ч шинэчлээрэй. Хаврын салхинд намирсан, шаталсан богино үс өөртөө итгэлтэй алхах мэдрэмжийн эхлэл байж чадна.
М.СОЛОНГО






