
“Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун-Татар өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “БНСУ-аас ирсэн гурван жуулчны хоёрыг нь Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэхээр оруулсангүй. Монголчуудыг Солонгосын хил дээрээс олноор нь буцаадаг учир гаалийн ажилтан нь ингэж хариугаа авч байна” хэмээн бухимдалтайгаар лайв хийсэн юм.
Бид тухайн иргэд ямар зөрчилтэй байсан бэ. Яагаад оруулаагүй вэ гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газраас тодрууллаа.
Ингэхэд Гадаадын иргэн, харьяатын газар “Монгол Улсад 30 хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх 34 улсын иргэдийг 2026 оныг дуустал визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэр гарсан. Үүнд нь Солонгос Улс бий. Гэхдээ аялал жуулчлалын зорилгоор ирсэн гадаадын иргэн аялж амрах зорилгын дагуу ашиглах ёстой гэж үздэг. Визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийн дагуу тухайн иргэд нь визгүй ирсэн. Зорчих зорилгыг нь тодруулж ярилцлага хийхэд ажил хэргийн шугамаар ирж байгаа гэж мэдүүлсэн тул зорчих зорилгодоо нийцсэн (ажил хэргийн K1 ангилал) визээ авч орж ирнэ үү гэдэг шаардлага тавьсан юм байна. Өөрөөр хэлбэл тухайн иргэд ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй гэсэн үг.
Ажил хэрэг, бизнесийн зорилгоор ирж байгаа гадаадын иргэдэд уригч нь K1 ангиллын виз мэдүүлнэ. Мөн өнгөрөгч 12 сараас эхлэн Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, зорилгодоо нийцсэн визийг үнэн зөв мэдүүлэх, визийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэнд К1 болон А3 ангиллын арав хоногийн визийг уригчгүйгээр, гадаадын иргэн өөрөө цахимаар мэдүүлэх боломж бүрдсэн” хэмээх тайлбарыг өглөө.







Zob ilvv olnig butsaa xeden mongol xil deerees bufsaj ba ter toogoor n butsaagaad bai tegj baij Solongosin xil gaali xuuliinxan n oilgono