
БНСУ-ын The Chosun Daily сайтад бичсэнээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн охин Ким Жү Эг Пхеньяны цөмийн хөтөлбөрийн тэргүүнээр томилжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Ким Жон Ун охиноо Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хянан удирддаг Пуужингийн хүчний даргын албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилоод байгаа ба албан ёсоор уг хүчнийг генерал Жан Чан Ха тэргүүлдэг ч Пхеньяны зэвсэгт хүчний генералууд Ким Жон Уны охинд тайлан тавьж, 13 настай Ким Жү Э гол шийдвэрүүдийг гаргаж, чиг үүрэг өгдөг болоод байгаа аж.
Ким Жон Ун өнгөрсөн жилээс хойш охиноо гадаад дотоодын бүхий л чухал арга хэмжээнүүдэд дагуулж явах болсон ба Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан Ким Жон Ун дунд охин Ким Жү Эг өөрийн залгамжлагчаар нэрлэхээр бэлдэж байна гэж таамаглаж байгаа юм.






