
Монголын Үндэсний Бөхийн холбооноос гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарийг зарлалаа.
Гуравдугаар сарын нэгэнд “Эх орончдын өдөр”-т зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан.
Гуравдугаар сарын долоонд Завхан аймгийн Түдэвтэй сумын 100 жилийн ой, тус сумын харьяат, Улсын начин У.Балжиннямын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан.
Гуравдугаар сарын 13-нд Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан.
Гуравдугаар сарын 14-нд “Монгол цэргийн өдөр”-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаан.
Гуравдугаар сарын 15-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ой, тус сумын харьяат Улсын гарди П.Сүхбат агсны нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан.
Гуравдугаар сарын 21-нд “Наурызын баярт зориулсан хүчит бөхийн барилдаан.
Гуравдугаар сарын 22-нд Мобиком корпорацын нэрэмжит барилдаан
Гуравдугаар сарын 28,29-ний өдрүүдэд “Алтан цом”-ын төлөөх барилдааны зургаа, долоодугаар тойргийн хагас шигшээ барилдаанууд тус тус болно.






