
An.mn сайт руу нэвтэрч регистрийн дугаараа оруулахад овог нэр, гэрийн хаяг, байр, орц, тоот зэрэг хувийн мэдээллүүд ил гарч ирж байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хувь хүний нууцын тухай хуулийг 2021 онд баталсан. Гэрийн хаяг, регистрийн дугаар бол хүний хувийн мэдээлэл гэдгийг энэ хуульд заасан. Хүний хувийн мэдээллийг шууд ил болгож болохгүй. Зайлшгүй тухайн иргэнээс зөвшөөрөл авч байж ил болгох ёстой. Бас тухайн хүнээс зөвшөөрөл авч байж мэдээллийг нь цуглуулна, хадгална. Дан ганц энэ хуулийг биш Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Энэ бол маш ноцтой зөрчил. Ардчилсан намын сайт иргэдийн мэдээллийг ил болгосон нь хувийн мэдээлэл, аюулгүй байдалд маш бүдүүлгээр халдсан хэрэг. Хууль зөрчсөн учир тодорхой хэмжээний арга хэмжээ авна” хэмээв.






