Зөвлөмж: Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад ингэж бүртгүүлээрэй

Тэртээх 1961 онд Вьетнамаас нутагтаа гүйж ирсэн Хүрэн азарганы бодит түүхээр баримтат нэвтрүүлэг хийжээ. Тодруулбал, “Дэлхийн Морьтнууд” төслийн хамт олон болоод санаачлагч СГЗ Ю.Үнэнбүрэн Хүрэн азарганы түүхийг “Зөн дагасан монгол адуу” нэртэйгээр дүрсжүүлсэн байна. Тэрбээр хоёр сар гаруйн хугацаанд Вьетнам, Хятадын нутгаар нэгэн хүрэн морийг гүйлгэн баримтжуулж, улмаар Монголын газар нутагт өөр хүрэн морьдыг гүйлгэж улирал бүрийн зураглалыг авсан байна.
Энэхүү бүтээл нь монгол морины газар болоод тэнгэрийн хэлийг ойлгон 5001 километрийг гайхам зөнгийнхөө тусламжтайгаар осол эндэгдэл, аюул заналаас өөрийгөө хамгаалж, нутгаа олж ирж буй сонирхолтой түүхийг өгүүлэх болно.
“Дэлхийн Морьтнууд” төслийнхөн:
- 2023 онд “Гайхамшигт монгол адуу”
- 2024 онд “Дэлхийг тамгалсан монгол адуу”
- 2025 онд “Нутаг амьтай монгол адуу” гурван бүтээл хийсэн ба “Зөн дагасан монгол адуу” нь монгол морины гайхамшигт чанарыг харуулсан дөрөв дэх бүтээл юм.
Нэвтрүүлгийн дараах холбоосоор орж, бүтэн үзээрэй.






