
Японы бейсболын нэрт тамирчин, ”Physical Asia” шоуны оролцогч Итои Ёшинотой цөөн хором ярилцлаа. Бид түүнтэй ярилцахын сацуу Японы мэргэжлийн сүмогийн шинэ үеийг тодорхойлж буй их аварга Хоошёорюү С.Бямбасүрэнтэй Монголын уламжлалт тоглоомоор өрсөлдүүлсэн. Хэн нь ялсныг видеоноос үзээрэй.
-”Physical Asia” шоу гарснаас хойш та Монголд “од” болж, олон ч краштай болсон. Та мэдсэн үү?
-Монголд өөрийгөө од болж байгааг сонсоод үнэхээр их гайхсан. Ерөнхий сайд нь хүртэл шоуны оролцогчдыг угтаж авч байгаа нь үнэхээр гайхалтай санагдсан.
-Японы сүмогийн ертөнцөд хүч чадалтай олон тамирчин бий. Тэднээс их аварга С.Бямбасүрэн юугаараа өөр гэж та тамирчны хувьд үнэлж боддог вэ?
-Бид хамтдаа спортын нэвтрүүлэгт оролцож байсан. Монголчууд сүмод илүү хүчтэй гэдгийг хар багаасаа л мэднэ. Дан ганц сүмо ч гэлтгүй “Physical Asia” шоунд оролцоход нь ямар хүчтэй хүмүүс болохыг нь өөрийн биеэр харсан, мэдэрсэн. С.Бямбасүрэн аварга залуу хүн гэдэг утгаараа Ёкозүна болж буй нь үнэхээр гайхалтай санагдаж байсан.
-”Physical Asia” шоу дахиад болно гэж төсөөлье. Нэвтрүүлгийн багийнхан таныг өөрөө багаа бүрдүүл гэвэл С.Бямбасүрэн аваргыг багтаа авах уу?
-Мэдээж авна. С.Бямбасүрэн их хүчтэй. Японы баг хүч муутай.
-Та Монголын тухай хэр мэддэг байв. ”Physical Asia” шоуны дараа Монголын талаарх бодол тань хэр өөрчлөгдсөн бол гэдэг сонихон?
-”Physical Asia” шоунд монголчуудыг ялах байх гэж бодож байсан. Монголчууд их хүчтэй байсан. Сүүлийн гурван багийн нэг болж үлдээд, Монголын багт ялагдсандаа маш их харамсалтай байна. Шар маань ч их хөдөлж байсныг хэлэх үү.

-”Physical Asia” шоунд оролцохоос өмнө болон оролцсоны дараах таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
–Гадуур явахад хүмүүс намайг их дууддаг, таньдаг болсон. Монгол дээл өмсөж үзэхийг их хүсэж байна.
-Хэрвээ та Монголд ирвэл бид танд Монгол дээл бэлдэж өгнө.
–Тэгвэл явцгаая /инээв/.
–Танд Хоошёорюүгээс асуух, мэдэхийг хүссэн зүйл байдаг уу?
–Асашорюү Д.Дагвадоржийн фен нь байсан. Одоо ингээд харсан чинь их адилхан юм гээч.


–С.Бямбасүрэн: Та яаж ийм хүчтэй болсон юм бэ?
–Маш их дасгал, бэлтгэл…
-С.Бямбасүрэн: –Хэдэн жил ингэж дасгал, бэлтгэл хийсэн бэ?
–Бейсбол тоглодог байхад мөрний дасгал хийдэг байсан. Зодог тайлснаас хойш дасгалжуулагч болсон. Мөрний дасгал хийхээр мөр томордог юм билээ.
-”Physical Asia” шоуны шийдвэрлэх тэмцээн болох олс хөдөлгөдөг тэмцээнд та голлох үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед юу бодогддог юм байна?
-Хурдан дуусаасай л гэж бодож байсан.
–Багана барьдаг тэмцээний талаар яриач. Камерын ард яг юу болсон юм бэ. Монголчууд 41 минут барьсан шүү дээ…
–Багана нь яагаад ч юм Японы багийн үед түгжигдчихсэн. Хэрэв бөмбөг шидэх тэмцээн дээр ялагдсан бол тэр баганыг бид дахиж татах байсан.
–Монгол сүмочдыг мэднэ. “Physical Asia” шоунд монголчуудтай өрсөлдөж байсан. Монгол хүмүүсээс онцлох үнэт зүйл, сайн чанарыг нь нэрлэвэл…?
-“Physical Asia” шоу дээр монголчуудтай өрсөлдөж байхад тэд яг нэг баг болон ажиллаж байсан. Хамтраад хийх юм бол монголчууд хүчтэй юм билээ.


–Монголд очих хүсэлтэй байна гэлээ. Монголд хэрвээ очвол хийж үзмээр байгаа гурван зүйлээ нэрлэнэ үү?
–Морь унаж үзмээр байна. Морин хуур тоглож үзмээр байна. Монгол гэрт орж үзмээр байна. Монгол хоол идэж үзмээр байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.






