
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны 02-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15…-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…+6 градус, Алтайн уулархаг нутгаар –3…+2 дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.






