
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороо шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны 02-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -7…-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, Говь-Алтайн нуруу, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +3…+8 градус дулаан, бусад нутгаар +2…-3 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0…+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0…+2 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0…+2 градус дулаан байна.
2026 оны 02-р сарын 20-ноос 2026 оны 02-р сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр,
- 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -26…-31 градус хүйтэн.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -22…-27 градус хүйтэн байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -8…-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -13…-18 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.






