
2026 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр болсон асуудалд Б. Амарсайхан оролцсон, холбоотой эсэх мэдээлэлд түүний өмгөөлөгч П.Баасанжав тодруулга өглөө.
Тэрбээр “Б.Амарсайхан нь бусдын биед халдсан асуудал байхгүй” гэсэн бөгөөд эдгээр мэдээлэл нь үндэслэлгүй, худал бөгөөд хууль зөрчсөн, танхайрсан ямар ч үйлдэл гаргаагүй гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоосон болохыг албан ёсоор мэдэгдлээ.
Дээрх асуудлаар Б.Амарсайхан Цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг, тайлбар өгсөн. Бидний зүгээс Б.Амарсайханыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр худал мэдээлэл гаргасан асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан болохыг хэллээ.
Түүнчлэн Б.Амарсайханыг шүүхээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч болохгүй гэж хязгаарлалт оногдуулсан талаар тодруулахад “Шүүхийн шийтгэх тогтоол албан ёсоор гараагүй байна. Үүний дараагаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлдэг” гэлээ.






