
Төгсөлтийн арга хэмжээнд МУБИС-ийн захирал, Сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, Д.Соронзон, Боловсрол судлалын сургуулийн захирал, профессор Д.Мөнхжаргал, АТХА ны дарга, доктор Н. Баярцэцэг, Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн эрхлэгч Д.Үүрийнтуяа болон МУБИС-ийн профессор, доктор багш нар оролцлоо.
Мөн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч”Төгс нүүдэл” шатрын клубын үүсгэн байгуулагч спортын мастер З.Цэнгэнбаяр, Монголын Шатрын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт, Шатрын спортын ОУХМ, Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, Шатрын спортын их мастер Б.Гүндаваа, Б.Болд- Эрдэнэ, С.Билгүүн нар хүрэлцэн ирж төгсөгчдөд баяр хүргэлээ. Энэ удаагийн төгсөлтөөр тус ангийн 20 оюутан шатрын багш, дасгалжуулагчийн мэргэжлийн диплом, ромбоо хүлээн авч, цаашид шатрын спортыг
түгээн дэлгэрүүлэх эрхтэй болж байна.
Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгчталууд болох МУБИС болон “Төгс нүүдэл” шатрын клуб цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, шатрын багш, дасгалжуулагчийг тогтмол бэлтгэхээр болсноо онцоллоо.
Ийнхүү оюуны спортыг хөгжүүлэх, чадварлаг багш нарыг бэлтгэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөрийн төгсгөчдөд амжилт хүсэн ерөөж, оюунлаг ирээдүйг хамтдаа бүтээхийн уриаллаа.
Дашрамд дуулгахад 2015 онд манай улсын түүхэнд анх удаа МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургууль, Монгол туургатны шатрын холбоотой хамтран шатрын багш, дасгалжуулагчийн 1 жилийн сургалттай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэн 2016 онд анхны багш дасгалжуулагчдаа төгсгөж байсан бол 10 жилийн
дараа 2 дахь мэргэжилтнүүдээ ийнхүү төгсгөж байна.






