
Хайрын захидал, цэцэг, шоколад зэрэг бэлгийг нэг дороос худалдан авч, шуудангаар илгээх боломжтой
Валентины баярыг тохиолдуулан Монгол Шуудан ХК нь харилцагч байгууллагуудтайгаа хамтран хайртай хүндээ зориулсан бэлгийн тусгай өдөрлөгийг зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийн үеэр иргэд хайрын захидал бичих, цэцэг, шоколад, зангиа зэрэг Валентины баярт тохирсон төрөл бүрийн бэлгүүдээс хотын төвд нэг дороос худалдан авч, хүсвэл шуудангаар илгээх боломжтой юм.
Энэхүү өдөрлөг нь баярын өдрүүдэд бэлгийн сонголтоо хялбар, тухтай байдлаар хийх боломжийг олгож байгаа бөгөөд иргэд заавал илгээмж болгохгүйгээр бэлгээ шууд худалдан авч явах, эсвэл алс байгаа хайртай хүндээ найдвартайгаар илгээх сонголтыг чөлөөтэй хийх давуу талтай.
Өдөрлөг нь 2026 оны 2 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Төв Шууданд зохион байгуулагдах бөгөөд иргэд тухайн өдрүүдэд биечлэн ирж, хайртай хүндээ зориулсан бэлгээ нэг дороос бүрдүүлэх боломжтой.
Валентины баярын тусгай өдөрлөгийг Naran Foods, Pop It, Minim Gift Shop, Chandmani Mongolia зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд баярын уур амьсгалд тохирсон, чанартай бүтээгдэхүүн, сонирхолтой сонголтуудыг санал болгож байна.
Монгол Шуудан ХК нь хэрэглэгч төвтэй, хүртээмжтэй үйлчилгээг хөгжүүлэх зорилгын хүрээнд иргэдийн хэрэгцээнд нийцсэн, уян хатан шийдлүүдийг баяр ёслолын өдрүүдэд тогтмол санал болгож байна.
Байршил: Төв Шуудан (Монгол Шуудангийн Төв салбар)
Хугацаа: 2026 оны 2 дугаар сарын 13–14, 10:00 – 20:00
Лавлах утас: 7007-8989






