УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад сануулга өгчээ

Улсын хэмжээнд он гарснаас хойш гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсний дагуу 4 иргэний амийг аварчээ.
Дээрх дуудлагын 5 нь Хөвсгөл аймагт, бусад нь Завхан, Дархан-Уул, нийслэлийн Багануур дүүрэгт бүртгэгдсэн байв.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нуурын толио, гол мөрний уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул иргэд, жолооч нар цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй, эд хөрөнгө, эрүүл мэнд, амиа эрсдэлд оруулахгүй байхыг ОБЕГ анхааруулжээ.






