
Өнгөрсөн мягмар гарагийн орой Канадын Бритиш Коламбия мужийн 2400 орчим хүн амтай Тамблер Ридж нэртэй хотхоны дунд сургууль руу буугаар зэвсэглэсэн этгээд халдаж, 9 хүний аминд хүрч, 25 хүнийг шархдуулжээ.
Цагдаа нар сэжигтэн нь 18 настай Жесси Ван Рутселар болохыг тогтоогоод байгаа тэрээр Тамблер Ридж дунд сургууль руу халдахаасаа өмнө ээж, эрэгтэй дүү хоёрыгоо гэрт нь хөнөөсөн байжээ.
Сэжигтэн Тамблер Ридж сургуулийн багш 39 настай эмэгтэй, 12 насны 3 эмэгтэй сурагч, 12 болон 13 настай хоёр эрэгтэй сурагчийн аминд хүрч, эцэст нь өөрийнхөө амийг егүүтгэжээ.
Хэрэг гарах үед цагдаа нар сэжигтнийг бор үстэй, даашинз өмссөн эмэгтэй гэж тодорхойлж байсан юм.
Сэжигтэн болох Жесси Ван Рутсерал нь трансжендер байсан ба эхээс эр хүйстэй төрсөн тэрээр 6 жилийн өмнөөс өөрийгөө эмэгтэй гэж тодорхойлох болсон аж.
Эх сурвалж: bbc.com






