
Алагаа, Нямка, Дэрмээ нэрээрээ та бүхний эчнээ танил гурван найз хамтран “Gang house” нэртэй гэр бүлийн лоунж нээжээ. Тэд 100 айл руу 100 явж, хоёр сарын турш өөрсдөө засвараа хийсэн гэнэ. Ямар ч таксгүйгээр өдөр бүр хүүхдэд зориулсан урлагийн үзүүлбэрүүд үзүүлж, тоглоомын талбайд тоглуулдаг. Эднийд хүүхдийн сэвлэг үргээх ёслол, төрсөн өдрийн арга хэмжээгээ хийвэл Т.Нямдаваа, Э.Дорждэрэм, Ц.Энхтулга нар үнэгүй хөтөлж өгөх юм байна. “Gang house” нэртэй гэр бүлийн лоунж ТБД андууд хоёр давхарт. Өдөр бүр 09.00-19.00 цагийн хооронд ажиллах юм байна. Та бүхэн 80607171 дугаар руу холбогдоорой.
ВИДЕО:
Тэд “Бидэнд итгэж, барилгын материал зээлээр өгсөн 100 айлын ах, эгч нартаа баярлалаа. Удахгүй өрөө төлнө өө. Өөрсдөө зөөгчөө, цэвэрлэгчээ хийж байгаа. Биднийг залуус, дүү нар үлгэрлэдэг учир архи, тамхигүй орчныг бий болголоо. Манайд ирж, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрөөгөөрэй ” хэмээн та бүхнийг урьсан юм.















































