
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр 60 хоногийн хугацаатайгаар шүүх хурлыг хойшлууллаа.
Эргэн сануулахад, УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж байсан ч давж заалдах шатны тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Улмаар анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноож байсан. Харин давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргаснаар ийнхүү анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцэх болсон.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн гурван өдрийн туршид уг хэргийн шүүх хурал үргэлжилсэн. Улмаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр 60 хоногийн хугацаатайгаар шүүх хурлыг хойшлууллаа. Ингэснээр /2026-04-12/-нд шүүх хурал болохоор товдлогдсон гэсэн юм.






