“Хакүхо кап”-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Тус өвчний дэгдэлт 357 дах өдрөө үргэлжилж байгаа бөгөөд шинээр 18 тохиолдол батлагдсан байна. Үүний 11 нь нийслэлд, долоо нь орон нутагт бүртгэгджээ. Улмаар нийт батлагдсан тохиолдол 14,162 боллоо.
Нийт тохиолдолын 11,546 нь нийслэлд бүртгэгдсэн бол 2,611 нь орон нутагт бүртгэгдээд байгаа юм. Үүнээс 59 иргэн эмнэлэгт, 20 иргэн гэрээр эмчлүүлж байна. Үүнээс 41 иргэн нийслэлд байгаа бөгөөд 18 нь орон нутагт эмчлүүлж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв.







