
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын хамаарал бүхий этгээдүүд бусдын хувийн ААН-ийн хөрөнгийг завшсан байж болзошгүй мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Тэгвэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан дараах тайлбарыг хийж байна.
-Б.Пунсалмаа гишүүний компани руу таны дүүгийн компаниас мөнгө шилжсэн баримтууд гарч ирлээ. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?
-Янз бүрээр харлуулах, улс төртэй холбоотой асуудлууд явж байна. Б.Пунсалмаа гишүүнтэй нэг анги гэж байна лээ. Тийм зүйл байхгүй. Би энэ зүйлийг шалгуулахаар иргэн хүний зүгээс хуулийн байгууллагад өгч байгаа гэдгээ хэлье.
Манай дүү 40 гарсан хүн. Эрхийнхээ дагуу бизнес хийх байгаа. 40 гарсан хүнийг би зааж зөвлөөд явна гэж байхгүй. “Би Эй Ти Партнерс” компани манай дүүгийн компани. Сонгуулийн үеэр хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн хандив өгсөн нь үнэн. Бид чинь сонгуульд орохдоо ах дүү нараасаа хуулийн хүрээнд хандив авдаг шүү дээ. Хэвлэлд бичээд байгаа шиг замын компаниас мөнгө авсан зүйл байхгүй. Энэ асуудлыг шалгуулахаар харьяа хуулийн байгууллагад өгчихсөн байгаа.






