
Ихэнх нутгаар энэ сарын 12-ныг хүртэлх хугацаанд цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21-26 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0+5 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -1-6 градус, бусад нутгаар -5-10 градус байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр, өдөртөө -5-7 градус байна гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.






