Нэгдүгээр тойрог зам төслийн тендерийг ирэх сарын 2-нд нээнэ

MEC судалгааны төв улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг. Энэ хүрээнд тус байгууллага 2026 оны нэгдүгээр сарын 18-25-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1082 иргэнээс судалгаа авчээ.
Судалгааны үр дүнг нэгтгэвэл нэгдүгээр сард үйл ажиллагааны үнэлгээгээрээ АН улс төрийн намуудыг тэргүүлж байгаа бол ИЗНН, ХҮН сүүл мушгиж байна. Эрх баригч МАН-ын тухайд өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш рейтинг нь унаж байгаа дүр зурагтай байна.
Намуудын үнэлгээг дүнжүүлбэл,
- АН – А
- МАН – B
- Үндэсний эвсэл -С
- ХҮН, ИЗНН – D авчээ.















