
Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын хамаарал бүхий этгээдүүд гадаадын ААН-ийн хөрөнгийг хууль бусаар завшсан байж болзошгүй мэдээлэл сэтгүүлч С.Будрагчаагийн “Мэхлэгч” нэвтрүүлгээр цацагдаж цахим орчинд шуугиан тариад байна.
Тодруулбал, Нэр бүхий этгээд “Хос мөнгөн зам” ХХК-ыг төлөөлөх эрхгүй этгээд бусад хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын эрх мэдэлд хууль бусаар халдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, хуулийн этгээдийн нэр дээр төгрөг болон долларын данс нээж түүгээрэй их хэмжээний мөнгө төвлөрүүлж дур мэдэн зарцуулан ААН-д хохирол учруулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөвөрсөөр байна.
Уг хэрэгт УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн дүү холбогдон шалгагдаж байж болзошгүй байна.
Энэ асуудлаар бид эргэн мэдээлэх болно.






